Намтар
- 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн
- 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан.
- Улсын хүүхэлдэйн театр,
- МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.
Уран бүтээл
1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн.- 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
- Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
- “Бүлээн нурам”,
- “Араатан”,
- “Хүн чулууны нулимс”,
- Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.
Гавьяа Шагнал
- МЗЭ-ийн шагнал /1989/,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1990/,
- БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1990/,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2001/,
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар /2017/
Пунцагийн Бадарч - Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, яруу найрагч.
Намтар
1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есєн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мєнгєн мичид, Ширхэг цагаан сувд, Хэрлэн зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ.Уран бүтээл
- "Есөн эрдэнийн эх орон" /1972/ - Д.Баттөмөр аялгуу хийж дуу болгожээ,
- "Зургаан мөнгөн мичид" /1977/
- "Алтан тоос" /1980/
- "Ширхэг цагаан сувд" /1980
- "Намрын хонгор салхи" /1985/
- "Би энэ байна" шилдэг шүлгүүд /1995/
- "Бөрттэй цагаан сарны дор" /1999/
- "Бурхан багшийг сургааль" /2002/
- "Тэнгэрийн хас од" /2003/
Гавьяа Шагнал
- МЗЭ-ийн шагнал /1981/ - "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ,
- Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1988/ - "Есөн эрдэнийн орон" найраглалаараа,
- Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2005/,
Намтар
Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төрж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас барсан. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж өндийжээ.Бага насандаа гэрийн боловсрол эзэмшсэн.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв
1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.
1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.
1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.
Хилийн чанадад суралцсан нь
1923 оны долдугаар сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 15-р зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид 1925-1926 онд суралцав.Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны есдүгээр сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ. Д.Нацагдорж нь 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.
Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Төмөрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.
Уран бүтээл
Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Д.Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбугуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.
Орчуулга
Д.Нацагдорж Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулжээ.Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.
Бэгзийн Явуухулан нь Монголын их яруу найрагч байв.
Намтар
Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсч Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа монгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимерязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1967 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Тэрээр 1982 онд ертөнцийн жамаар нас баржээ.Уран бүтээлийн товчоон (товчхон)
- 1955 онд (26 нас) Би түүнд хайртай шүлгээ
- 1957 онд (28 нас) Туулын горхи шөнөдөө сайхансан
- 1959 онд (30 нас) Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ
- 1959 онд (30 нас) Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ.
- 1960 онд (31 нас) Мөнгөн хазаарын чимээ номоо
- 1964 онд (35 нас) Монгол Улсын төрийн шагнал
- 1970 онд (41 нас) Тэхийн зогсоол
- 1972 онд (43 нас) Вансэмбэрүү
- 1973 онд (44 нас) Зөвхөн Монголдоо шүлгээ
- 1977 онд (48 нас) Үлэмжийн чанар, Шүлэг минь -хүлэг минь шүлгээ
- 1978 онд (49 нас) Улаанбаатар хот шүлэг
- 1979 онд (50 нас) соёлын гавъяат зvтгэлтэн цол хvртжээ.
- 1960 оны үед Үнэн сонинд Цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана гэж Б.Ринченг гутаан доромжилж бичсэнийг өмгөөлөн Дорнийн бэлэгт яруу найрагч Б.Явуухулан, Б.Ринченд зориулж 4 мөртөө 1966 онд бичжээ.
Зөрж, хараалгасаар л яваад баатар чи орчлонг ОРХИНО.
Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт
Хатан дэлхийд алдар чинь Амьдралаа эхэлнэ.
Б.Явуухулангийн зохиолууд
Б. Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Бүсгүй хүн гэдэг Хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн Гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас Гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа Өөртөө хадгалж байдаг байна... хэмээн бичсэн юм.
Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.
...Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...
Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.
...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,
Яахав намайг, тэд дурсан ярьж бай,
Яруу найргийн мод, бүүвэй
Явуухулангийн мод, бүүвэй!
Хожим энэ мод тэнгэр баганадам өндөр болжээ. Явуугийн мод хэмээх нэрийг олж сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг болов. Яруу найргийн мод өөрийн түүх намтрыг бичсээр байна. Түүний адил Явуухулангийн найргийн утга уянга унших бүхий улам цэцэглэн навчилах мэт дэлгэрмүй.
Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.
Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Үйл явдал хоёр шугамаар өрнөж байна. Эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэх. Аль аль нь орчлонгийн явдал...
...Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!...
...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай” буюу.
Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Энэтхэг, Этиоп, Кубаар энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ. Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байв. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмэх шүлэг юм.
Дуулим хорвоод төрсөн минь учиртай:
Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай.
хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм.
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
...хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Б. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм он жилүүд байлаа. Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хүрээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө.
Их найрагч Б. Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээлүүлж тэр үеийн яруу найргийн хорхойтон биднүүс түүнийг бишрэн дагаж “Явуу багш” хэмээн хүрээлсэн юм. Явуу багш бээр шүлгийг илүү, дутуу үггүй маш нарийн нягт, хөгжимлөг, айзам хэмнэл бүхий өө сэвгүй урлах ёстой гэж шаарддаг байсан бөгөөд яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх ёстой гэж үздэг байв. Яруу найраг бол үгийн урлаг учраас үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байлаа. Мөнөөх дээр дурдсан “Тэхийн зогсоол” бол яруу найргийн урлахуй хийгээд дүр бүтээхүйн гайхамшигт том сургууль бөлгөө.
Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.
Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.
Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д.Нямсүрэн, О.Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.
XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
Дөнгөтийн Цоодол - Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч.
Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд намын дээд сургууль төгссөн. 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн.
Уран бүтээл
“Болор цом” яруу найргийн тэмцээний тэргүүн шагналыг гурвантаа хүртсэний дээр Монголын уран зохиолд дуулийн төрлийг хөгжүүлжээ.- "Нутгийн зургаан өнгө" /1970/
- "Саруул талын ногоо" /1975/
- "Алаглан харагдах уулс" /1980/
- "Тогоруун цуваа" /1980/
- "Алганы хээ" /1986/
- "Миний өв хөрөнгө" /1988/
- "Бодох цаг" /1990/
- "Хэнэггүй эрийн дууль" /1996/
- "Миний муусайн найз нар" /1999/
- "Сөгдөж айлтгая" /2001/
- "Зуун уулын цэцэг" /2004/
- "Шар тэмээний нутаг" /2005/
Орчуулгын
- А.П.Чеховын "Хэтэвч"
- Акутугавогийн "Хайраас бусад нь юу ч биш"
- Ги Де Мопассоны "Сувд эрдэнийн хатагтай"
- ОМАР "Хаямын" найргуудыг орчуулжээ.
Гавьяа Шагнал
- Монгол улсын Төрийн соёрхол /1996/ - "Нутгийн зургаан өнгө", "Он жил" ном, "Тэнэг", "Харамчийнхан" дуулиараа
- МЗЭ-ийн шагнал /1982/ - "Тогоруун цуваа" номоороо
- Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /2005/,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2009/,
No comments:
Post a Comment